card

Шугам сүлжээний зураглалыг хоёр аргаар хийнэ.

а) Гүйцэтгэлийн зураглал – шугам сүлжээг тавьсан шуудууг далдлалт, булалт хийгээгүй үед хийх зураглалыг хэлнэ.

б) Байр зүйн зураглал – газар дээрх ил шугам сүлжээг зураглах, далд шугам сүлжээг холбогдох багаж хэрэгслээр олж, зураглах арга юм.

Газар доорх шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг шуудуу, даланд булалт хийгдээгүй үед 1:500-ны масштабтай хийнэ.

Шугам сүлжээний зураглалаар дараах үзүүлэлтийг тодорхойлно:

Дулаан усан хангамж, шатахуун ба хий дамжуулах сүлжээнд – шугамын төрөл, зориулалт (ундны ус, үйлдвэрийн, гал түймрийн г.м.), тулгуур ба баганын төрөл, дамжуулж буй арга (өөрийн урсгалаар, шахуургаар), тавилын (сувгийн, сувгийн биш) хэлбэр ба сувгийн төрөл (нэвтрэх, хагас нэвтрэх, нэвтрэхгүй), хоолойн тоо, материал, гаднах диаметр; жишээ нь: 2 ган х 150 / 1 ган х 100

Бохир усны сүлжээнд – сүлжээний төрөл (өөрийн урсгалын, шахуургын), зориулалт (ахуйн, үйлдвэрийн, борооны), борооны ус хуримтлуулагчийн материал, хэмжээ, хоолойн дотор талын диаметр (өөрийн урсгалтай сүлжээнд), материалын нэр, худгийн дотор талын хэмжээ, материал, жишээ нь: ширэм-800 (шах);

Кабелийн сүлжээнд – кабелийн хүчдэл, гаднах диаметр, марк, блок дахь кабелийн тоо, дэд өртөө, станцын барилгын материал, дугаар, хэмжээ, цахилгаан дамжуулах ил шугамын хүчдэл, утасны тоо, тулгуурын хэмжээ, түүний материал, өндөр.

Холбоо, мэдээллийн сүлжээнд – кабелийн төрөл (кабелийн, шилэн), багтаамж, марк, хөндлөн огтлолын хэмжээ, сувгийн тоо, худаг ба шүүгээний хэмжээ. Худгийн тагийг нэг бүрчлэн үзүүлнэ.

Гүйцэтгэлийн зураглалаар шугам сүлжээний байрлалыг дараах байдлаар тодорхойлно:

Барилгын талбайд - геодезийн тулгуур цэгүүд, зураглалын үндэслэлийн цэгүүд болон ойролцоо барилга байгууламжаас холбож хэмжих аргаар;

Барилгажаагүй талбайд– геодезийн тулгуур цэг, зураглалын үндэслэлийн цэгүүдээс тус тус тодорхойлно.

ГАЗАР ДООРХ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗУРАГЛАЛ

геодезийн компани