card

Байрлалын сүлжээ

Аливаа цэгийг харьцангуй аргаар уртраг, өргөрөг, х, у гэх мэт байрлалын хувьд солбицолжуулах зорилготойгоор байгуулсан сүлжээ /газарт суулгасан цэгүүдийн цогц/

Монгол Улсын геодезийн сүлжээг ЗХУ-ын триангуляцийн I ангийн сүлжээний 88, 89, 90 дүгээр полигонд тулгуурлаж триангуляцийн үндсэн эгнээний II, мөн II, III ба IV гэсэн ангитай триангуяцийн сүлжээг 1936-1961 оны хооронд байгуулсан. Триангуляцийн сүлжээний анхдагч цэгийн солбицлыг ЗХУ-ын Ленинград (одоо ЗХУ-ын Санкт-Петербург) мужийн Пулково дахь од эрхсийг ажиглах оргилоос эхтэй 1942 оны солбицлын тогтолцоонд Ф.Н.Красовскийн референц – эллипсоид дээр тодорхойлсон байдаг. Бүс нутгийн геодезийн сүлжээний хэмжилтийн компанит ажилд 1999 оноос хойш 5-6 цэгээр оролцон царцдасын хөдөлгөөн зүүн урагш жил бүр 3-4 см шилжилттэй байгааг гаргасан. Монгол улсын аймаг, томоохон суурин газрын төвийг хамарсан GPS-ийн тулгуур сүлжээ-Монреф-97, нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан GPS-ийн үндсэн болон зураглалын нийт 3760 цэгтэй сүлжээнүүдийг 1997-2013 онуудад байгуулаад байна.

Монгол улсын GPS-ийн тулгуур сүлжээ-MONREF97 /1997-1998/

Өндрийн сүлжээ

 

геодезийн компани