card

Манай компани нь шилдэг боловсон хүчин, орчин үеийн тоног төхөөрөмжүүд дээр тулгуурлан геодези зураг зүйн үйлдвэрлэл, геомэдээллийн үйлчилгээ түүнчлэн геофизикийн хайгуул, судалгааг эрхлэх зорилгоор Монгол улсын хуулийн хүрээнд 2010 онд байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

“ГЕО Сурвэй” ХХК нь олон жилийн дадлага туршлагатай, дээр дурдсан ажлыг гардан гүйцэтгэх инженер техникийн ажилтануудтай бөгөөд АНУ-ын Trimble, Хятадын Huace фирмийн багаж тоног төхөөрөмжүүд, шаардлаганд нийцсэн компьютерүүд болон программ хангамжуудыг үйл ажиллагаандаа ашиглаж байна

Тус компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн Улсын төсөв, компаниуд (Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Аймгуудын Газрын харилцаа, хот байгуулалтын газар, Эрдэнэс таван толгой, Монголын төмөр зам, Болд төмөр ерөө гол, Цэцэнс майнинг, Мобиком, Бидний зам, Хийт констракшн, Модерн Номадс, Хишиг арвин индустриал, Номадс Пропертиз, МонКаротаж, ББСМО, Орика Монголиа, Бэрэн констракшн гэх.мэт) болон бусад  байгууллагуудын захиалгат ажлыг тэдгээрийн шаардлагад нийцсэн орчин үеийн техник технологи, программ хангамжаар хугацаанд нь амжилттай гүйцэтгэж ирсэн бөгөөд эдгээр байгууллагуудтай байнгын болон урт хугацааны гэрээгээр ажиллаж байна.

Манай компани геодезийн, инженер-геодезийн, маркшейдерийн, кадастрын бүх төрлийн хээрийн хэмжилтийн ажил болон том, жижиг масштабын байр зүйн зургийг тоон байдалд шилжүүлэх, тоон зурган мэдээллийг текстэн мэдээлэлтэй холболт хийх, нэгдмэл сан байгуулах, том, дунд, жижиг масштабын зураглал хийхэд бэлэн байгаа бөгөөд Геодезийн байрлалын ба өндрийн сүлжээ байгуулах хэмжилт болон боловсруулалт, Барилга, авто болон төмөр зам, гүүр, далан, цахилгаан дамжуулах шугам гэх мэт инженер-геодезийн бүх төрлийн ажилд зориулан тусгай зориулалтын сүлжээ байгуулах, төлөвлөлт, ашиглалт болон гүйцэтгэлийн зураглал үйлдэх, шалгах, төлөвлөлтийг газарт буулгах ажлуудыг, Уурхайн хайгуул, төлөвлөлт, ашиглалт болон олборлолтын зураглал үйлдэх, сүлжээ байгуулах, холболт хийх, Кадастрын зураглал хийх, бүртгэл явуулах тэдгээрийн холболтын ажлыг хийх, том жижиг масштабын байр зүйн зураг тоон байдалд шилжүүлэх, бүх төрлийн тоон зургийг гүйцэтгэх, янз бүрийн зориулалттай тоон зургуудыг мэдээлэлтэй холбож нэгдсэн сан байгуулах болон геофизикийн соронзон ба цахилгаан хайгуулын ажлуудыг захиалагчын хүссэн аргаар хийх, мөн зүсэлт байгуулах зэрэг ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх болно.

Манай компани захиалагчдынхаа эрэлт хэрэгцээг шуурхай хүлээн авч, хамгийн богино хугацаанд, олон улсын стандартын түвшинд гүйцэтгэж чадна.

 

геодезийн компани