card

 Монгол орныг зурагжуулах ажил нь дэд бүтэц, хөдөө аж ахуйн, батлан хамгаалах, аюулгүй байдал, аялал жуулчлал гэх мэт салбаруудын бүтээн байгуулалт, үйл ажиллагааны эхлэлийг тавих төлөвлөх ажлын эхлэл байдаг. Энэ үүргээ Улсын геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/ амжилттай гүйцэтгэж ирсний баталгаа нь бусад яам, байгууллагуудын захиалгаар гүйцэтгэж байсан зурагжуулалтын ажлууд юм. Эдгээр зурагжуулалтын ажлыг дараах ажлуудыг хийж гүйцэтгэхэд суурь болон хийж байсан байна. Үүнд:

  • Газрын тоо бүртгэл явуулах
  • Аж ахуйн дотоодын газар зохион байгуулалтын төсөл төлөвлөгөө зохиох,
  • Тариалан хадлан бэлчээрийн ашиглалтыг сайжруулах,1 га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг боловсруулах,
  • Хөрсний агрохимийн найрлага бүтцийг судлах,
  • Атар газар эзэмших,
  • Хадлан бэлчээрийн талбайг судлах,
  • Хөрсний эвдрэлээс хамгаалах,
  • Ойн нөөцийг судлах,
  • Геологийн эрэл хайгуулын ажил явуулах,
  • Ашигт малтмалын нөөцийг тооцоолон геологийн судалгаа явуулах, түүний эдийн засгийн үр ашгийг гаргах,
  • Зам харилцаа, шугаман байгууламжийн төсөл хийх,
  • Усны эрэл хайгуулын зураглал хийх,
  • Усалгаатай систем байгуулж малын тэжээлийн таримал ургамал тариалах,
  • ХАА таримал ургамлын материаллаг баазыг бэхжүүлэх,
  • Олон наст ургамлыг туршин тариалж мал сүргийг тэжээл бордоогоор хангах,
  • Улс ардын мал аж ахуйг тогтвортой өсгөх ажлын эдийн засгиййн тооцоо хийх,
  • Усан сан байгуулах

Монгол орны 45%-ийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулж буй талбай

 

геодезийн компани