card

“Кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзэлхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг хэлдэг.

Харин геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг “Кадастрын зураглал" гэж томьёолдог. 

Кадастрын зураглалыг үл хөдлөх эд хөрөнгийн төрлөөс нь хамааруулан

  • Газрын
  • Хот байгуулалтын
  • Инженерийн шугаман байгууламжийн
  • Геологи
  • Уул уурхайн
  • Бусад гэж ангилдаг.

Газрын кадастрын зураглалыг газрын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар ялгаж газар, хөрс, ус, ургамлын байрзүйн агуулгатайгаар гаргадаг.

геодезийн компани