Түр хүлээнэ үү
1:500, 1: 1 000, 1:2 000, 1:1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:
- ·нийслэл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах;
- үйлдвэр, байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн барилгажилтын төсөл зохиох;
- шинээр бий болсон эсвэл устсан объект, газрын гадаргын өөрчлөлт, зам барилга, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн тохижилт, гүйцэтгэлийн зураг ;
- байгаль орчин, экологийн үнэлгээ хийх;
- маркшейдер, уулын ажлын ерөнхий төлөвлөгөө зохиох;
- хот, суурин газрын газар зохион байгуулалт, газрын кадастр;
- ашигт малтмалын орд газрын нарийвчилсан хайгуул, судалгаа, ашиглалт;
- хот цэцэрлэгжүүлэлт, ногоон бүс, тохижилтын ажлын төсөл зохиох;
- газар тариалан, усжуулалтын ажлын хайгуул, зураг төсөл зохиох;
- бороо, үерийн хамгаалалтын далан, төмөр зам ба автозамын хайгуул хийх, гүүр, суваг, шуудуу барих, усан хангамжийн шугам, тэдгээрийн барилга байгууламжийн хайгуул, судалгаа хийх, зураг төсөл зохиох;
- газар шороо, уул уурхайн хаягдал, овоолго, нөхөн сэргээлтийн ажлын хэмжээ тогтоох;
- эрчим, хүч, дулаан хангамж, холбоо мэдээллийн шугам сүлжээ төлөвлөх, барьж байгуулах, ашиглах, өргөтгөх;
- төмөр замын станц, зөрлөг, замыг төлөвлөх, барих, ашиглах, өргөтгөх;
- авто зам төлөвлөх, барьж байгуулах;
- усан цахилгаан станцын ажлын ба гүйцэтгэлийн зураг төсөл зохиох, барьж байгуулах, ашиглах, өргөтгөх;
- бүх төрлийн инженерийн хайгуул, судалгааны ажил, төлөвлөлт, гүйцэтгэлийн ажил.